Miniih.com –ийн үйлчилгээний нөхцөл

Та miniih.com-ийн хэрэглэгч болж блог авахаасаа өмнө дараах үйлчилгээний нөхцлүүдийг уншиж хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай:

  1. Үйлчилгээний тухай:

    Miniih.com хэрэглгэчдэд блог буюу вэб хуудас нээх үйлчилгээ үзүүлж нээсэн блогийг өөрийн сервер дээр байрлуулдаг. Та өөрийн хэрэглэгчийн нэрийн доор явагдаж байгаа бүх үйл ажиллагаанд хариуцлага хүлээнэ. Miniih.com өөрсдийн үзүүлж буй үйлчилгээнд ямар нэгэн өөрчлөлт хийх, эсвэл тодорхой сануулгагүйгээр хаах эрхтэй. Та манай хэрэглэгч болоход 13 нас хүрсэн байх ёстой. Бид ямар ч хүнд хэзээ ч үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
  2. Зөв хэрэглээ:

    Та блог дээрээ бичиж буй бүх мэдээлэлдээ хариуцлага хүлээх үүрэгтэй. Таны оруулж буй мэдээ нийтлэл тухайн оршин сууж буй газрын болон Монгол улсын хууль тогтоомжийг зөрчих аваас та хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Таны тависан мэдээллийн үнэн бодит эсэхийг miniih.com хариуцахгүй мэдээлж буй хэрэглэч өөрөө хариуцна.
  3. Интернэт дэх зайны тухай:

    Таны блогийн сервер дээр эзлэх зайнд miniih.com хязгаар тавих эрхтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд таны блогоос мэдээг сануулгатай болон сануулгагүй устгах эрхтэй.
  4. 3 дагч талын зүйлс:

    Таны блог дээрээ байрлуулсан miniih.com-оос өөр сайтаас авсан булангуудын (чат, санал асуулга, тоолуур, дуу, видео, баннер г.м) аюулгүй ажиллагаанд miniih.com хариуцлага хүлээхгүй. Хэрэв таны тависан булан Miniih.com-ийн үйлчилгээний нөхцлийг зөрчих, аюулгүй ажиллагаанд сөрөг нөлөө учруулах бол бид сануулгагүйгээр устгах эрхтэй.
  5. Оюуны өмч:

    Miniih.com –ийн нэр болон үйлчилгээг бид хуулийн дагуу эзэмшдэг учир хуулбарлаж дууриахыг хориглоно.
  6. Зарах хориотой.

    Хэрэглэгч нь Miniih.com –ийн үйлчилгээ, түүний аль нэг хэсгийг дахин зарах, ашиг олох зорилгоор хэрэглэх эрхгүй.