Танилцуулга

Минийх.com бол Монголын хамгийн анхны мэдээлэл удирдах систем (content management system) бүхий Блог түгээгч вэбсайт юм. Энэхүү вэбсайт 2006 оны 10-р сард хоёрхон блогтойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол одоо 30`000 гаруй блогуудтай болсон бөгөөд энэ тоо өдөр бүр нэмэгдсээр байна. Эдгээр блогуудад нийт 215000 мянга гаруй нийтлэл, 49000 мянга гаруй зураг, 8000 гаруй дуу болог дүрс бичлэгүүд орсон байна. Минийх.com нь хүн бүрт хувийн блог буюу вэбсайттай болох боломжийг ямар ч үнэ төлбөргүй олгодог билээ.

Онцлог ба давуу талууд

Ердөө 30 секунд

Минийх.com-д бүртгүүлж өөрийн блог буюу вэбсайтаа ажиллуулж эхлэхэд танд ердөө л 30 секунд хэрэгтэй. Та өөрийн хүссэн Miniih.com хаягийг (ner.miniih.com) авч шинэхэн блогоо ямар ч үнэ төлбөргүйгээр дэлхий даяар цацах боломжтой.

Блогийн загварууд

Таны блогт зориулсан олон загваруудаас та сонголтоо хийн ердөө нэг л товч дарахад таны блогийн загвар солигдоно. Мөн та блогоо 2 эсвэл 3 баганатай болгон хажуугийн багана дахь хэсгүүдийг хүссэнээрээ өөрчилж мөн шинэ хэсэг нэмж болно.

Блог удирдах систем

Хэрэглэхэд тун хялбар блог удирдах системтэй тул интернетийн тухай бага мэдлэгтэй бүр мэдлэггүй хүн ч блогоо удирдан ажиллуулах боломжтой юм. Блог удирдах системээс та блог дээрээ нийтлэл бичиж, зураг дуу оруулж, мөн маш олон тохиргоонуудыг хийх боломжтой.

Нүүр хуудсанд тавих

Бид блогуудад тавигдсан нийтлэлээс тодорхой шалгаруулалтын дагуу сонгож Минийх.com-н нүүр хуудсанд тавидаг учир таны блог маш хурдан олон уншигч, хэрэглэгчидтэй болох боломжтой.

Олон блог олон нийтлэгч

Нэг хэрэглэгч хэдэн ч блогтой байж болох ба нэг блог хэдэн ч нийтлэгчтэй байж болох давуу талтай. Ингэснээр та болон таны найз нөхөд, хамтран ажиллагсад тань дундын нэг блог болон тус тусдаа олог блогтой байх боломжтой юм.

Домайн хаягууд

Та өөрийн блог буюу вэб хуудсандаа Miniih.com хаягийг (ner.miniih.com) үнэгүй авахаас гадна ner.mon.mn, www.ner.mn, www.ner.com зэрэг домайн хаягуудыг тодорхой төлбөртэйгөөр авч болно.

Фото блог

Минийх.com-г энгийн блог буюу вэбсайт шиг ашиглаж болохоос гадна зургийн блог хэлбэрээр бас ашиглах боломжтой. Мөн оруулсан нийтлэл бүрт зургийн цомог хавсарган оруулж болох давуу талтай.

Блогийн цар хүрээ

Таны блог дэлхийн аль ч өнцөгт байгаа интернетийн хэрэглэгчдэд нээлттэй байж болох бөгөөд хэрэв та хүсвэл зөвхөн блогийн гишүүдэд нээлттэй, эсвэл зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчдэд нээлттэй байх гэсэн сонголтийг хийж болно.

Электрон худалдааны систем

Энэхүү үйлчилгээг авснаар блог эзэмшигч нь өөрийн блогоор дамжуулан онлайн худалдаа явуулах боломжтой. Электрон худалдааны систем нь худалдаалах барааны зураг, танилцуулга болон үнийг оруулж блогийн зочиддоо танилцуулахад тун хялбар систем юм.

Зар сурталчилгаа

Та блог дээрээ албан байгууллага эсвэл хувь хүний зар сурталчилгааг байрлуулж түүнээсээ орлого олох боломжтой.

Статистик үзүүлэлтүүд

Нийт блогийн тоо: xx
Нийт зургийн : xx
Нийт мэдээллийн тоо : xx
Нийт медианий тоо : xx
Нийт сэтгэгдлийн тоо : xx


Сүүлийн 3 долоо хоногийн байдлаар Минийх.com-д зочилсон хэрэглэгчдийн тоог харвал :



Дэлийн 164 орноос Минийх.com сайтад зочилдог бөгөөд эхний 10 орныг доорх хүснэгтэд харуулбал:


Минийх.com сайт нь бүх шатны байгууллага болон хувь хүмүүстэй хамтарч ажиллахад үргэлж нээлттэй байдаг.


Харилцах утас: 990823w245bfy6tw569131, 999823w345gh6tw569932
Email: ganaa23w245bfy6tw56@mon.mn, tmr23w245bfy6tw56@23w245bfy6tw56mon.mn